ИСИС, ДЕЛИКА, ПРИУС-20 ЗАГВАРЫН АВТОМАШИНУУД ШАТЖЭЭ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны 37 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 19-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 17:08 цагт очиход иргэн Э-ын “Исис” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 
Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 19-ний өдрийн 23:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 23:53 цагт очиход иргэн У-ийн “Делика” загварын суудлын автомашин хөдөлгүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 20-ны өдрийн 02:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 02:13 цагт ангиас гарч 6 км зам туулан 02:20 цагт очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ