Тээвэрчид Сүхбаатарын талбайд цуглан эсэргүүцлээ илэрхийлж байна.
Тээвэрчдийн төлөөлөл:
-Тээвэрчид эцсээ хүртэл тэмцэнэ. Хуулийн байгууллагад хандана. Гадаад харилцааны сайд болон Зам тээвэр хөгжлийн сайдыг огцортол нь тэмцэнэ. Монголд энэ хүмүүсээс өөр хүн олдохгүй байна гэж үү. Ерөнхий сайдтай уулзана. Чингэлэг тээвэр гэдэг зүйлийг яриад эхлэх үед нь “Болохгүй” гэж хэлсэн. Тодруулбал,
Нэгдүгээрт, Хятадын гарт шууд орох
Хоёрдугаарт, Үнийн өсөлт болно гэдгийг тодорхой анхааруулж байсан.
Ямар ч тооцоо судалгаа байхгүй хэсэг бүлэг хүмүүсийн шийдвэр иргэдийн нуруун дээр үнийн өсөлт болж ирж байгааг бид харж байна. Энэ бүгдийн үндсэн шалтгаан нь чингэлэг тээвэр болоод байна. Чингэлэг тээврийг болих хэрэгтэй. Байдал хэцүү байна. Замын-Үүдийн иргэд амьдрахад хэцүү байна" гэж мэдээллээ.
М.Насан
http://www.shuud.mn/a/540159