​Замын-Үүд-Эрээн боомтоор ачаа бараа тээвэр сааталгүй болж байгаа гэв

​Замын-Үүд-Эрээн боомтоор ачаа бараа тээвэр сааталгүй болж байгаа гэв

 

Цар тахал гарснаас хойш Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор Монголоос Хятадын тал руу чингэлгээр нүүрс, зэсийн баяжмал,  жонш, төмрийн хүдрээс өөр ачаа бараа экспортлох үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан. 

Тэгвэл Эрээн хотын шуурхай штабаас тавдугаар сарын 18-нд гаргасан 103 тоот мэдэгдлээр тус өдрөөс эхлэн хөргүүргүй чингэлэгт тээвэрлэх боломжтой ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан гулдмай болон уул уурхайн бүтээгдэхүүний импортыг сэргээхээр болсон байна.

Мөн тавдугаар сарын 20-ны 104, 105 тоот мэдэгдлээр тус өдрөөс эхлэн Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тоннын савлагаатай үр тарианы импортыг сэргээх зөвшөөрөл гаргаж, холбогдох байгууллагуудад хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлтийг журмын дагуу хийх чиглэл өгчээ.

Дээрх шийдвэр гарснаар манай улсын уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт сэргэх таатай нөхцөл бүрдэж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ