"Махны мафийн хэрэг" буюу МХЕГ-ын дарга Б.Баасандорж ард түмнээс уучлалт гуйж ажлаа өг!

"Махны мафийн хэрэг" буюу МХЕГ-ын дарга Б.Баасандорж ард түмнээс уучлалт гуйж ажлаа өг!

 

"МАХНЫ МАФИЙН ХЭРЭГ” БУЮУ МХЕГ ДАРГА Б.БААСАНДОРЖ АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙЖ АЖЛАА ӨГ!
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ!
1. Б.Баасандорж гэгч хэн бэ? Увсын фракцийн гар хөл байгаад өдгөө гол тоглогч болж дэвшсэн гэгддэг тэрээр Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын 10 жилийн үй зайгүй анд аж. Тиймдээ ч ангийн анд болон аавынх нь ивээлд цаг ямагт багтаж явдаг гэх. Тэрээр УИХ-н Тамгын газарт, Хууль зүйн яамны ТНБД, Улсын бүртгэлийн газрын дарга зэрэг өндөр албан тушаалыг хашихад дээрх хоёр эрхэмийн нөлөө их гэцгээх юм билээ.
Гэхдээ "Баасандорж явсан газар балагтай батгана суусан газар...” гэж хэлц үг хүртэл ажиллаж байсан төрийн албаныхан дунд нь гараад амжсаныг бодоход багагүй будлиантай нөхөр байх нь. Энэ гуншиг нь батлах мэт олны дунд их яригддаг жижигхэн "хов” цухас дурдахад түүнийг ТНБД байх үед Нотариатын эрх авахад 100 сая төгрөг авилга өгдөг бичигдээгүй такстай болсон гэх, мөн Азийн хөгжлийн банкны 15 сая долларын санхүүжилттэй Цахим бүртгэлийн системийг хийх үе таарч тэндээс л "долларын баян” болсон гэх зэрэг хардлага яригддаг аж. Тэрээр 2 албан тушаалтныг хаа явсан газраа заавал чирж явдаг хачин сэжигтэй зуршилтай юм байх. Даргаар очмогцоо байгууллагад байсан төрийн албан хаагчийг халаад оронд нь шууд томилдог 2 гал хамуудаа өдгөө ч МХЕГ дээрээ бас авчирсан нь Тамгын дарга болсон Мөнхцэцэг, Мэдээлэл технологийн газрын даргаар ирж байгаа гэх Ган-Эрдэнэ нар бололтой...
2. МХЕГ – аас Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд 2022 оны 03 сарын 16-наас 04 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хяналт шалгалт хийжээ. Энэ шалгалтанд Хятад улсад мах импортлох зөвшөөрөл хүссэн MDCP ХХК хамрагдаж сайн үнэлгээ авч 83,3 оноогоор тэнцсэн байдаг. ЯАЖ? ЯАГААД? Үйлдвэр дээр нь үнэхээр очиж шалгасан бол үйл ажиллагаа явуулах эрхээ аваагүй байгаа газар нь аль хэдийн олон тонн мах нөөцлөөд бэлтгэчихсэн боловсруулалт хийчихсэн хууль зөрчөөд ажиллаж байгааг яагаад олж харсангүй вэ? Гэсэн асуулт ургана...ЯАГААД?
МХЕГ хяналт шалгалт хийгээд батламж зөвшөөрөл өгөөд удаагүй байтал Ард иргэдийн мэдээлэл сайтуудын шуурхай ажиллагааны дүнд Үндэсний аюулгүй байдал, хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой энэ АЙМШИГ ЗӨРЧИЛ гэнэт илрэв. Монголчууд нийгмээрээ цочирдон хүлээж авав. Мэргэжлийн хяналт сүр дуулиан болж очиж лацдав... Урдчилсан байдлаар шарил удаан хадгалахад зориулсан бодис ашиглаж байсан нь илрэв... Махны 20 үйлвэр хаав... Шинжилгээний дүн хүлээж байна...
Энэ хооронд МХЕГ дарга Б.Баасандорж гэнэт удирдамж гаргаж баталж /хууль журмаар бол/ Хүнс хөдөө аж ахуй хяналтын газрын дарга "мах иддэг” Т.Балжиннямаа томилж MDCP ХХК руу яаравчлан илгээв! Очихдоо нөлөө бүхий сайтууд, сэтгүүлчийг авч явав!
УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧИЙН ТАВЬСАН ЛАЦЫГ тухайн байцаагч ӨӨРӨӨ ЭСВЭЛ ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ /МХЕГ ДАРГА Б.Баасандорж/ ХӨНДӨХ ЭРХТЭЙ тэгэхдээ СЭРГЭЭХ АКТ ЗААВАЛ ҮЙЛДДЭГ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ байтал Т.Балжинням дарга сайтын шууд лайв хийлгэж түмний нүдэн дээр лацтай агуулах онгойлгож бүр мах гаргаж ирээд тогоонд чанаад зооголчихов...! Өөрийгөө амьд лаборатори болгож ЭНЭ МАХ муудаагүй байна гэж ЗАРЛАВ!!!
ЛАЦТАЙ АГУУЛАХ ОНГОЙЛГОЖ МАХ ГАРГАЖ АВААД ЧАНААД ИДСЭН энэ үйлдэл нь өөрөө АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН, ЭД ЗҮЙЛИЙГ ӨӨРТӨӨ ХЭРЭГЛЭСЭН гэх ЭРҮҮГИЙН ХЭРЭГ биш үү?!!!
МХЕГ дарга Б.Баасандорж бүх бурууг "махчин” ажилтандаа тохож ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж мэдээлэв. Гэхдээ яг хэн нь жинхэнэ МАХЧИН бэ??? Гэдэг асуулт үлдэж байна?
Мөн Б.Баасандорж нь Хүнс хөдөө аж ахуйн яамны ТНБД Жамбалцэрэнтэй сайн найзууд гэдэг нь бас анхаарал татна...?! Гэхдээ энэ талаар дараа өгүүлнэ...
ЯМАРТАА Ч ТӨРИЙН АЛБАНЫ ХАРИУЦЛАГЫГ ДООРООС БИШ ДЭЭРЭЭСЭЭ ХҮЛЭЭДЭГ ЁСТОЙ! АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ АРД ТҮМЭНД АЮУЛ ЗАНАЛ УЧРУУЛСАН МХЕГ ДАРГА Б.БААСАНДОРЖ АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙЖ АЖЛАА ӨГ!!! ...ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ!
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН та анхааралдаа авна уу!
/Үргэлжлэл бий/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ