Мал мутацилагдах, малын гаж төл гэх мэт зүйлийг ярихаар нөгөө л Улаанбадрах гэнэ.
Гэтэл чухам юуны учраас ийм асуудал гараад байна вэ гэхээр тодорхой хариу өгөх хүн байхгүй. Энэ асуулт малчдын дунд арван жил хариултгүй явж ирлээ. Тухайн малын үхэл, хорогдолын шалтгааныг тодруулахаар мал эмнэлэг, мэргэжлийн хяналтад малчид хандахаар нэг бол шаардлага хангахгүй дээж байна гэнэ, эсвэл тухайн дээж ор сураггүй алга болдог байна. Аймгийн эмнэлгээс гаргадаг энэ мэт шалтгууд нь эцсийн дүндээ Улаанбадрахын ард иргэдээс ураныг буюу "Бадрах-Энержи" ХХК-ийг бодлогоор хаацайлж байна гэх хардлагыг төрүүлэх болжээ. Асуултын хариулт мухарлагдаагүй цагт уран хэзээд учир шалтгаан нь байх болно.
Цуврал №4
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: bolod.mn