ГХЯ: “Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Дундын тээврийг зогсоохгүй байхаар хоёр тал ярилцаж байна“

ГХЯ: “Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Дундын тээврийг зогсоохгүй байхаар хоёр тал ярилцаж байна“

 

БНХАУ-ын Эрээн хотод 2022 оны долдугаар сарын 30-ны өдөр коронавирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ. Долдугаар сарын 31-ний өдөр бүх нийтийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариунаас шалтгаалж хөл хорионы хугацааг хэрхэхийг шийдэх юм байна.

Энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас тодруулж асуухад "Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Гэхдээ дундын тээврийг зогсоохгүй, явуулъя гэж хоёр тал ярилцаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар 0 цэгийн чингэлэг тээврийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд цаашид өвчний байдал хүндэрсэн ч ачаа тээврийг тасалдуулахгүй байх арга хэмжээг урьдын адил авах юм байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ