Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Ази Европ тивийн хошой аварга, Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагайн нэрэмжит Үсчин, гоо засалч, хумс урлалын Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн тун удахгүй болно.
Төрлүүд:
- Эрэгтэй үсний төрөл
- Эмэгтэй үсний төрөл
- Estel брэндийн будгийн төрөл
- Гоо засал, нүүр будалт
- Хумс урлал
- Шивээс урлал
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Estel брэнд, ерөнхий зохион байгуулагчаар Мастер сургалтын төв, Хосшагай Estel брэнд ажиллаж байна. Тэмцээн 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд болох юм.
Үс зүс, гоо сайхны утга төгөлдрийн өнөөгийн гайхамшгийг мэдрээрэй!