Будааны тариалалт, загас үржүүлгээс өндөр ашиг хүртэж байна

Залайд хошуу будааны тариалалт, загас үржүүлгийн хосолсон хэлбэрээс өндөр ашиг хүртэж байна.

 

   Сүүлийн жилүүдэд Хянган аймгийн Залайд хошуу цагаан будаа тариалсан усандаа загас, хавч тэжээн үржүүлж “Нэг усанд хоёр үйлдвэрлэл, хос ашиг" загварыг хэрэгжүүлжээ. Ингэснээр нутгийн иргэд өндөр ашигтай ажиллах болжээ.

   Залайд хошууны Нун мөрөн суурингийн Шяньфэн багийн Шань Чунь-И нь цагаан будааны томоохон тариалагч юм. Тэрээр цагаан будаа-загасны хосолсон аж ахуйн загвартай танилцан, шалгалт өгч тэнцсэний дараа 2800 кг жараахайг үнэ төлбөргүй хүлээн авчээ.

  Шань Чунь-И "Манайх 75 га тариалангийн талбайтай. Засгийн газраас нэг га-д 37.5 кг байхаар тооцож жараахайг үнэ төлбөргүйгээр өгсөн" гэв.

  Цагаан будаа тариалахын зэрэгцээ загас, хавчийг ч үржүүлж эхэлжээ. 2022 онд тус суурин томоохон 40 тариаланчдыг дэмжин 5400 га талбай бүхий цагаан будаа, загасны аж ахуйг цогцоор нь хөгжүүлж, шинэ аж ахуйн нэгжүүдийг эрчимтэй хөгжүүлснээр Хятад даяар алдартай Хянган цагаан будааны чанар, үр нөлөөг тогтворжуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ногоон үр ашгийг өсгөх, чанар стандартыг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад үүрэг гүйцэтгэжээ.

   Цагаан будаа, загасны үржил хосолсон энэхүү аж ахуй нь үр тарианы ургацыг тогтворжуулах, загасны аж ахуйг дэмжих, үр ашгийг нь нэмэгдүүлэх, байгаль экологийн орчныг сайжруулах зэрэг чиг үүрэг бүхий орчин үеийн эко дугуй хэлбэрийн ХАА-н хөгжлийн шинэ хэлбэр болох юм. 

 

Зохиогч: Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Найруулагч: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ