Ачаа тээврийн захиалгыг нээлттэй, ил тод болголоо

Ачаа тээврийн захиалгыг нээлттэй, ил тод болголоо

 

УБТЗ ачаа тээврийн захиалгыг ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай, хүний оролцоо хамааралгүй болгох  үүднээс экспортын тээврийн захиалга болон ачилтын дарааллыг бүрэн цахим системд шилжүүлээд байна. Тээврийн захиалга, ачилтын дарааллыг ийнхүү хүний оролцоо хамааралгүй болгож цахимд шилжүүлснээр  авилга, хээл хахууль, хүнд суртал гарах үндсийг таслан зогсоож, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрина. Өнөөдрийн байдлаар, УБТЗ ачаа тээврийн үйлчилгээний цахим системдээ 560 гаруй үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулаад байна. Олон нийтэд төмөр замын ачаа тээврийн захиалга гэж хамгийн их хардлага дагуулсан хэл амтай асуудал байсан. Үүнийг засаж залруулж, булхайтай үйлдэл гарахаас сэргийлэх ганц гарц нь хүний оролцоогүй, ил тод, нээлттэй болгох явдал. Үүнийг УБТЗ үйлчилгээндээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүллээ. Ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг бүрэн хэрэгжүүлснээр хэний ачааг хэзээ ачиж, тээвэрлэхийг хэн нэг эрх мэдэлтэн шийддэг бус бүртгэлийн програмд оруулсан үйлчлүүлэгчийн мэдээллээс систем өөрөө оноожуулаад захиалга, ачилтын дарааллыг тогтоодог боллоо. Тиймээс одоо УБТЗ-аас вагон олголт, хуваарилалтад хөндлөнгөөс ямар ч албан тушаалтан нөлөөлөх, оролцох боломжгүй болсон гэсэн үг.

       Тодруулбал, ачилтын захиалгыг зөвхөн вагон эзэмшигчдээс цахимаар авах бөгөөд өөрийн эзэмшлийн вагонгүй иргэн, ААН-үүд нь экспортын ачилт хийлгэх  бол хувийн вагон эзэмшигчдэд хандах юм. Ийнхүү вагон олголт, хуваарилалтад УБТЗ хөндлөнгөөс оролцохгүй болж, иргэд, ААН-үүд хоорондоо тохирч, УБТЗ-аар үйлчлүүлнэ. Энэ байдалд иргэд, ААН-үүд ч ам сайтай байна.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ