Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн төслийг ирэх зургадугаар сарын эхний хагаст УИХ-аар хэлэлцэж батлах бололтой. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хууль тогтоомжийг зах зээлийн эдийн засагт нийцүүлэх, хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлэх, шинээр бий болж буй хөдөлмөрийн харилцааг зохицуулахад уг шинэлсэн хуулийн төсөл чухал ач холбогдолтой. Тухайлбал, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд, гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн заалт байдаг. Засгийн газраас боловсруулсан энэ шинэ төсөлд хөдөлмөрийн гэрээг бичгээр болон амаар байгуулах боломжийг тусгасан. Гэрээнд гарын үсэг зурах, бичих ажиллагаанд бус, харин хөдөлмөрийн харилцаа байгааг бодитоор тогтооход илүү анхаарч байна.
Хуулийн шинэлчилсэн найруулгын төслийн хүрээнд уртын ээлжээр ажиллах, зайнаас ажиллах, хөдөлмөрийн гурван талт харилцаа үүсэх зэрэг хөдөлмөрийн харилцааг зохицуулахаараа онцлог.