Н.Ялагдашгүй: Тээврийн компаниудыг авлигал өгсөн хэргээс өршөөвөл нүүрсний хулгайн бүх үнэн илчлэгдэнэ

Нүүрсний хулгайн хэргийг илрүүлж, холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль хяналтын байгууллагын удирдлагуудад өгсөн. Мөн  Засгийн газраас нүүрсний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж ажиллахаар болсон билээ.

Тиймээс ч Х.Нямбаатар сайд уг хэргийн явцын талаар мэдээлэх үеэрээ "Хууль хяналтын байгууллагууд нүүрсний гэрээ, гэрээнд туссан үнэ, давуу нөхцөл байдал үүсгэсэн эсэх, уртын болон богинын хууль бус тээвэрлэлт хийсэн эсэх, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээний үндсэн нөхцөл хэрхэн хийгдсэн, Монгол Улсын хилээр бүртгэлгүй бараа, тээврийн хэрэгсэл гарсан эсэхийг шалгаж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагуудад Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр тогтож, уг ажлын хэсгийг байгуулсан.

Тухайлбал, одоогийн байдлаар нүүрс тээвэрлэлтэд 9000 орчим тээврийн хэрэгсэл явж байна. Тэдгээр тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчдийн нэрсийг тогтоох гэхчлэн хяналт шалгалтын ажил давхар хийгдэж байна" гэдгийг тодотгосон. Тэгвэл энэ нь тээвэрчдийн дургүйцлийг төрүүлж, тээвэрчид “Жинхэнэ хулгайчдыг илрүүлэх бус хэдэн халтар жолоочоор туг тахих гэж байна” хэмээн бухимдаж, эхэлсэн байна. Энэ талаар Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүйтэй ярилцлаа.

ВИДЕО: 

Тэрбээр “Нүүрсний хулгай өдгөө олны анхаарлыг төвд байх шиг байна. Ер нь Монгол Улсад хулгайгүй салбар байхгүй болсон. Нүүрсний хулгайг хөндөж ярихын тулд заавал алдагдсан боломжуудыг талаар хөндөж ярих нь чухал. БНХАУ-ын талд нэг тонн нүүрсний үнэ мянган доллар давж байхад монголчууд нүүрсээ дөчин хэдэн доллароор л зарж байсан. Энэ түүхийг хүмүүс бүгд мэддэггүй. Жинхэнэ үнэн бол үнэхээр инээдтэй.

[quote][/quote]УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар, Зам тээвэр хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарыг шалгаж, хариуцлага тооцоох ёстой.

Н.Ялагдашгүй Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн
Н.Ялагдашгүй Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн

Тээврийн компаниуд үнэнийг нь хэлэхээр дараа нь төрийн эрх мэдэлтнүүд нь хясан боогдуулна гэдгээс нь айгаад үнэнийг нь хэлж чадахгүй байна. Яг л гэр бүлийн хүчирхийлэл шиг далд бугламал яваад байгаа юм. Тиймээс үнэнээ хэлбэл авлигал өгсөн гэдэг хэргээс өршөөнө гэвэл бүх үнэн илчлэгдэнэ" гэдгийг онцоллоо.  

Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй
Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй

Эх сурвалж: isee.mn

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ