Хятадын талын PCR шинжилгээний төхөөрөмж эвдэрснээс Зам-Үүд боомтын ачаа эргэлт удаашраад байна


Экспортын орлогыг бүрдүүлж, эдийн засгийн гол эх үүсвэр болдог уул уурхайн бүтээгдэхүүн хил дээр гацалтад орж байгаа мэдээлэл бий. Тухайлбал, БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганц мод, Замын-Үүд-Эрээн боомтоор гарч буй манай улсын экспортод хязгаарлалт тогтоосон. Энэ тухай ГХЯ-ны Олон улсын гэрээ,  эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд мэдээлэл өгсөн байна. Тэрбээр:

“Цар тахалтай холбоотойгоор гуравдугаар сарын 15-наас нүүрс тээвэрлэлт буурсан бол зэсийн баяжмалын тээвэрлэлт бүрэн зогссон. БНХАУ-ын “Ганц мод” боомтод манай улсын жолооч нараас PCR шинжилгээ авдаг. Шинжилгээний хариу таван хоногийн хугацаанд хүчинтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шинжилгээ өгсөн жолооч тав хоногийн дараа дахин шинжилгээ өгнө гэсэн үг.

Харин манай улсад халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 15-наас эхлэн PCR шинжилгээг өдөр бүр авах шаардлага тавьсан. Ганц модны боомтын PCR шинжилгээний цэг нь өдөрт 30 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай. Тиймээс гуравдугаар сарын 20-ноос хойш өдөрт 30 машин гардаг байсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 01-05-ны хооронд БНХАУ-ын PCR шинжилгээний аппарат нь эвдэрсэн гэсэн шалтгаанаар тээвэрлэлт  зогссон. Харин дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өдөрт 30 машин гарч эхэлсэн. Хэдийгээр Өмнөговь, Дорноговь аймагт халдвар илрээгүй ч гэсэн эрсдэлтэй. Тус аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдэхгүй байвал цаашид нүүрс тээвэрлэлт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна” гэсэн мэдээллийг өгчээ.


Дөрөвдүгээр сарын 05-ны байдлаар Замын-Үүд боомтод ачаатай 220 машин, ачаагүй 600 гаруй машин хүлээлтийн байдалтай зогсч байна. Хоёр улсын Элчин сайдын яам, Хөх хотын Консулын газар зэрэг бүхий л түвшинд хэлэлцэж байж, дөрөвдүгээр сарын 07-ноос эхний ээлжинд өдөрт ачаатай 10, ачаагүй 10 нийт 20 машин Эрээн рүү гаргахаар болжээ. Өмнөговь, Дорноговь аймагт халдварын тохиолдол бүртгэгдэхгүй бол цаашид тээвэрлэлт нэмэгдэнэ хэмээн Монголын тал найдаж байгаа" гэжээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ