"Эвт төмөр" компанийн ажилчин цахилгаан гүйдэлд цохиулсны амь насаа алдсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, өнгөрөгч мягмар гаригт буюу энэ сарын 17-ний өдрийн 14:00 цагийн үед ДЦС-4 ТӨХК-ийн зүүн талд байрладаг "Эвт төмөр" ХХК-ийн туслах ажилтан 58 настай Б автомашины тэвш дээрх хогийг усаар шүршиж цэвэрлэж байх үедээ тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Нэмэлт: “Эвт төмөр” ХХК нь 2017 онд байгуулагдсан, Сонгинохайрхан дүүрэгт байрлах төмөр хийц, хашаа хаалга хийх чиглэлийн аж ахуйн нэгж юм.