Орон нутагт Pfizer вакцинаар дархлаажуулах ажил энэ долоо хоногоос эхэлнэ гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.
Уг мэдээлэлд "Энэ долоо хоногоос Pfizer вакцины дархлаажуулалт хөдөө, орон нутагт эхлэх боломжтой болсон. Зарим аймгийн хувьд өнөөдрөөс Pfizer вакцины дархлаажуулалт эхэлж байна гэжээ. Бусад аймгийн тухайд энэ долоо хоногтоо багтаж Pfizer вакцины дархлаажуулалтыг эхлүүлэх юм.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэгдсэн коронавирусийн эсрэг Pfizer вакциныг зөвхөн архаг хуч өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хийнэ.
Улаанбаатар хотын хувьд дүүрэг бүрд 1-2 цэгээр тус вакциныг тарьж буй. Тиймээс Pfizer вакцинд хамрагдах заалттай хүмүүс тухайн цэгүүдэд очиж, эмчийн зааврын дагуу хамрагдахыг зөвлөж буй юм. Мөн уг вакциныг зөвхөн эмчийн заалтаар л хийнэ гэдгийг сануулжээ.