Цагаанхаданд өнөөдрөөс эхэлж вакцинжуулалт эхэлж байна


Өмнөговь аймгийн Цогтцэций сум буюу Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлд явдаг нүүрс тээврийн жолооч нарыг өнөөдрөөс эхэлж вакцинжуулалт хамруулж эхэлжээ.
Тус газарт уртын болон богины тээвэрлэлтэд өнөөдрийн байдлаар нийт 12 мянга гаруй жолооч тээвэрлэлтэд явж байгаа бөгөөд бүгдийг нь шат дараалалтай дархлаажуулалтад хамруулна гэдгийг албаныхан хэлж байна.
Хятад улсад үйлдвэрлэсэн Сонафарм вакцин тарих юм байна. Харин вакцин хийлгэсний дараа гурван хоног газтай ундаа болон согтууруулах ундаа, кофе, архи согтууруулах ундаа, халуун ногоотой хоол идэж болохгүй гэдгийг эмч нар зөвлөж байна. 
Дашрамд дуулгахад, Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Цагаанхадан дахь нүүрс тээврийн жолооч нарыг нэн даруй вакцинжуулалтад хамруулахыг шаардсан албан шаардлага хүсэлтийг холбогдох салбарын сайдуудад хүргүүлсэн байгаа билээ. скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ