УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар, Б.Баттөмөр болон М.Ганбаатар нар Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдоогүй

УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар, Б.Баттөмөр болон М.Ганбаатар нар Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдоогүй

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдын зөвлөхүүдийн томилгооны талаар тодруулахад дараах хариултыг өгөв. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар, Б.Баттөмөр болон "Тавантолгой түлш" ХХК-ийн асан М.Ганбаатар нарыг Ерөнхий сайдад зөвлөдөг болсон гэх мэдээлэл цацагдсан юм. 

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Ерөнхий сайдын зөвлөхүүдийн талаар зарим мэдээлэл цацагдсан. Тухайн мэдээлэлд дурдагдсан Ц.Анандбазар, М.Ганбаатар, Б.Баттөмөр нарын хүмүүс Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдоогүй. Өөрөөр хэлбэл дээрх хүмүүс Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаггүй. Буруу ташаа мэдээлэл" гэлээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ