Ирэх гурван жилд 32,000 га талбайг зориудаар ойжуулна


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувьд хүргэхээр тусгасан. Ойжуулалтын хүрээнд хийгдэх ажлуудаас онцлон дурдвал,
  • ойн түймрээс хамгаалах ажлыг сайжруулах,
  • нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20%-иар бууруулах,
  • 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх,
  • 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөжээ. 
Түүнчлэн байгалийн аясаараа сэргэн ургаж байгаа залуу ойг түймэрт өртөхөөс хамгаалах, байгалийн сэргэн ургалтад туслах, 500.0 мян.га талбайд ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомтыг хязгаарлах, хортон шавийг устгах тэмцлийн ажил явуулах, ойн төлөв байдлыг сайжруулах арчилгаа цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх, зориудаар ойжуулах ажлыг эрчимжүүлэх улмаар ургалтыг дэмжихээр тусгажээ. Монгол орны нийт нутгийн ойгоор бүрхэгдсэн талбай 8.6 хувьд хүрсэнээр нүүрс төрөгчийн хэмжээ 25 хувиар буурч, ойн нүүрс төрөгчийн шингээлт 35 хувиар нэмэгдэх юм. 
 
Эх сурвалж: БОАЖЯ

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ