
Төмөр замын суурь бүтцийг дотоодын 46 аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний барилгын анги, нэгтгэл хийж байна. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж буй. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувь буюу гол замын угсрах ажил 233 км хийхээс 201 км-ыг хийгээд байгаа юм.
Төмөр зам ашиглалтад орсноор:
- Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлоно,
- Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасна,
- Автотээврийн осол, зөрчил буурна,
- Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой,
- Байнгын 2,000 орчим ажлын байр бий болно,
- Жилд 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцоо гарчээ.
Эх сурвалж:ЗГ