Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Энэхүү өдрийн тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа сувилагчдын төлөөлөлд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах эрхийн бичгийг олголоо.
Тодруулбал,
- Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Алтангэрэл,
- Баянгол дүүргийн ЭМТ-ийн сувилагч Д.Даваасүрэн,
- Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн сувилагч Г.Сайнцэцэг,
- Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн Сувилахуйн албаны дарга Ц.Алтанчимэг,
- Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Уянга,
- Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Энхтуул нарын зургаан хүнийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхий бичгийн батламжийг гардуулсан байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС