
Энэ сарын 11-ний өдөр буюу өчигдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шатжээ. Уг автобус тус аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, Шарга сумын төвөөс зүүн урд зүгт 30 км зайд шатсан байна.
Автобусанд хоёр жолоочоос өөр хүн зорчиж яваагүй бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, бусад төрлийн ачаа ачсан байжээ.Галын улмаас хүний амь эрсдээгүй. Харин автобусны ачаа бүгд шатсан гэх мэдээллийг зарим эх сурвалж хэллээ.
Одоо гал гарсан шалтгааныг тогтоохоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ