Тавдугаар сард Гашуунсухайт боомтоор өдөрт 120-200 нүүрс тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна


Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөх шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргасан.

Энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-ын хилийн хорио цээрийн дэглэм чангарч, хилээр экспортын нүүрс тээврийн машин гарах нь багасаж, өдөрт 50 хүртэл буурсан юм. Үүнтэй холбоотойгоор Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдийн үлдэгдэл 9.9 сая тоннд хүрчээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Ганцмодны боомтод ПиСиАр-ын шинжилгээ өгсөн нүүрс тээврийн жолооч сэжигтэй тохиолдол болсон тул БНХАУ-ын талаас нүүрсний татан авалтыг түр хугацаагаар зогсоосон байв. 

Харин яг өнөөдөр тус боомтод өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад Гашуунсухайт боомтоор тавдугаар сард өдөрт 120-200 нүүрс тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгааг хэллээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ