Ховд аймагт сүүлийн 14 хоногт халдварын шинэ голомт үүсээгүй учраас хязгаарлалтын зарим арга хэмжээг цуцална


Ховд аймаг маргаашнаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр болжээ. Тодруулбал,тус аймгийн хэмжээнд сүүлийн 14 хоногт халдварын шинэ голомт үүсээгүй учраас Улсын Онцгой комиссын даргын баталсан түр журмын дагуу халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх дэглэм, шаардлага хангасан албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тавдугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагаас эхлэн нээх гэнэ.   


Мөн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, Шатахуун түгээх станцын үйл ажиллагааг нээхээр болов. Харин аймаг, сум хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах аж. Ингэхдээ авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд (эрүүл мэнд, буяны ажил) болон ачаа тээвэр, нутаг буцах, ирэх иргэдэд Улсын Онцгой комиссын даргын баталсан түр журмын дагуу нэвтрэх зөвшөөрөл олгоно.

Цаашид зах,худалдааны төв,бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагааг тавдугаар сарын 15-ныөдрийнбямба гаргаасэхлэнүе шаттай нээх бэлтгэл хангаж,зохихжурмын дагуукоронавируснийхалдвараас урьдчилан сэргийлэх тусгай шаардлага хангасан газрыг Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн өдөр, цагийн хуваарийн дагуу ажиллуулна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Харин орон нутгийн тариаланчдыг “Улаан богочийн хяналтын цэг”-ээр дамжуулан үнэмлэхийг үндэслэн саадгүй нэвтрүүлэх аж.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ