
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлэг О.Цогтгэрэл "Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг бол УИХ-ын гишүүд дундаж цалингаа авдаг болмоор байна. Салбарынхаа дундаж цалинг мэдэхгүй сайд байна. Тэгэхээр сайд нар салбарынхаа дундаж цалингаар цалинждаг болбол цалингаа сайн мэддэг болно гэсэн саналыг ч манай бүлгийн гишүүд хэлж байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцлээ. Намууд төрөөс өгч байгаа санхүүжилтийнхээ 50 хувийг өөрөө олдог болно гэсэн өөрчлөлтийг МАН санаачилж өргөн барьсан. Энэ бол зүйд нийцэхгүй зарчимгүй шаардлага гэдгийг манай намын бүлгийн гишүүд хэлсэн. Учир нь олон данстай, орлоготой нам үүнийгээ нуух гэж байна. Өнөөдрийн авлига хулгай улс төрийн намтай холбоотой" гэлээ.
Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгээс Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулжээ.
скачать dle 12.0