Мөсөн талбайн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна




Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдаж байгаа. УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц дээрх цогцолборын ажлын явцтай танилцжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус бүтээн байгуулалт А, Б блоктой. Дотроо спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсэгтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спортын заал, гурван зам бүхий 25 метрийн усан бассейн ашиглалтад орсон.

Харин цар тахал, хөл хорионы улмаас мөсөн талбайн ажлын явц удааширчээ. Одоо 80 хувийн гүйцэтгэлтэй, мөс тавихаас бусад ажил үндсэндээ хангагджээ. Мөс тавих ажлыг ОХУ-аас мөсний мэргэжилтнүүд ирж гүйцэтгэх юм байна.

Эх сурвалж:mnbскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ