
"Ноорог"-ийн О.Уламсайхан хутгалуулж, биеийн байдал нь хүнд эмнэлэгт эмчлүүлж байна. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 11-ний 05.00 цагийн орчимд БЗД-ийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд манай найзыг хутгалчихлаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад 38 настай, эрэгтэй Д, 25 настай, эрэгтэй У-тай маргалдаж улмаар мэс ашиглаж, биед нь гэмтэл учруулсан бөгөөд хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлж, холбогдогчийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ

























