Цементийн үнийг нэмэхгүй байхаар тохиролцов


БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн нөхцөл байдалтай танилцлаа.

Тэрбээр,"Мөнхийн баянгал" ХХК-ийн цементийн үйлдвэрт очсон юм. Тус үйлдвэрийн задгай цемент нэг тонн нь180 мянга, ууттай нь 190 мянган төгрөгийн үнэтэй байв.

Сайд Б.Мөнхбаатар тус үйлдвэрийн удирдлагуудтай уулзахдаа ойролцоо байх Багахангай дүүргийн иргэдийг ажлын байраар хангах боломжтой эсэхийг тодруулахад тус дүүргийн иргэдээс 20-30 хүнийг ажлын байраар хангах боломжтой гэдгээ "Мөнхийн баянгал" ХХК-ийнхан илэрхийллээ.

Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотой цаашид цементийн үнийг нэмэхгүй байхаар харилцан тохиролцжээ.

Эх сурвалж:МОНЦАМЭскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ