Хоёр огтлолцолтой замын схемийг оруулж ирэхээр судалж байна


Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа УИХ-ын гишүүдэд танилцуулах үеэрээ тэрбээр түгжрэлийг бууруулахаар хийх ажлуудын дунд хоёр огтлолцолтой замын схемийг дурджээ.

Тодруулбал Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулахад онцгойлон анхааран ажиллаж байна. Нийтийн тээврийг хөгжүүлж, такси үйлчилгээний стандартыг шинээр оруулж ирэх хэрэгтэй. Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах хүрээнд 10 дэд төв байгуулна. Үүнийг дагаад дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Хоёр огтлолцолтой замын схемийг оруулж ирнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанитай тооцоо, судалгааг хийж байгаа. Авто замын сүлжээг өргөтгөхөөс гадна явган хүн, дугуйн замын тооцоо, судалгаа байгаа ч санхүү дээр очоод гацдаг.

Улаанбаатар хот олон оролцогчтой, салбарын сайд нар төлөвлөлт, тооцоо судалгаагүй ажлыг оруулж ирснээр зардал өсдөг. Бодлогын яам хэрэгжилт дээр хяналт тавьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Сүүлийн 30 жилийн хуримтлагдсан асуудал өнөөдөр биднийг ийм байдалд амьдруулж байна. Хот гэдэг бол улсын хөгжлийн нүүр царай. Хот нийгэм, эдийн засгийн маш чухал цогцолбор төв” хэмээн онцолсон байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ