Сүүлийн 24 цагт 122 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ


Дэлхий нийтэд тархсан коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-өөс мэдээлснээр “Сүүлийн 24 цагийн дотор 9410 хүнд шинжилгээ хийхэд 122 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 122, Казакстан улсаас ирсэн нэг иргэн, Завхан аймагт 2, Төв аймагт нэг тохиолдол тус тус илэрлээ. Ингэснээр нийслэл хот бүхэлдээ халдварын голомт боллоо.


Ингээд манай улсад нийт 4083 тохиолдол батлагдсан бол 3031 хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 60 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Халдваруудын 116 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол таван хүнийх нь эх уурхай тодорхойгүй байна. Мөн 973 хүн эмчлэгдэж байгаагаас 900 нь хөнгөн, 65 нь хүндэвтэр, 6 нь хүнд, 2 нь маш хүнд байгаа юм. Ийнхүү дотоодын халдвар 3551 боллоо.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ