Вакцин хийлгээгүй нүүрс тээврийн жолооч нарыг ажиллуулахгүй гэсэн яриа байна


Цагаахаданд нүүрс тээврийн жолооч нарыг вакцинжуулж эхэлсэн байгаа билээ. Тодруулбал, урьдчилсан байдлаар 1000 гаруй жолоочийг дархлаажуулна гэсэн мэдээлэл гарсан.  Вакцины явц ямар байгаа талаар урд ажилладаг нүүрс тээврийн жолоочоос тодруулахад "Нарийн сайн мэдэхгүй байна. Миний хувьд вакцинаа хийлгэсэн. Энержи ресусын жолооч нар лав бүгд тариулсан. Хоёр хоног тариад эхний тун дуусаж байгаа яриа л сонслоо. Уг нь 8000 орчим эхний ээлжний тунгийн сураг эхлээд гарсан.
Гурван газар болохоор гялалзуулж байх шиг бна. Даралт өндөр харшилтай хүмүүст хийхгүй байна. Ер нь бол вакцин хийлгээгүй хүмүүсийг бол энэ хавьд ажиллуулахгүй байх гэсэн дам яриа их байна даа" гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ