Цагаан хад суурьшлын бүсэд тусгаарлагдаж байсан жолооч нар нэгийнхээ аминд хүрчээ


Өмнөговь аймгийн Ханбогд сум,  Цагаан хад суурьшлын бүсэд тусгаарлагдаж байсан жолооч нар архидан согтуурч, нэгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 04-ний өдөр нэг өрөөнд тусгаарлагдаж байсан жолооч нар нэгэндээ халдсан байна. 
Хорио цээрийн дэглэмийн үед, тусгаарлалтад байсан жолооч нарын  халдвар хамгааллын дэглэм алдагдаж, тусгаарлалтад байсан хүн гадагшаа гарч, архидан согтуурсны улмаас нэгийхээ аминд хүрчээ. 
Өнгөрсөн наймдугаар сард Гашуунсухайт боомтын бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа томилогдсон. Гэтэл нөхцөл байдлыг сайжруулахаар очсон Н.Амарзаяагийн томилгоо улам дордож, жолооч нар нь архидан согтуурч, сүүлдээ нэгийнхээ алтан амийг хөнөөсөн хэрэг гарлаа.  
https://tsahiur.mn/n/s/4581
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ