Нүүрс тээвэрлэгч жолооч нар эсэргүүцлээ илэрхийллээ


Өмнө говь аймгийн Ханбогд сумын нутаг Таван Толгойн уурхайгаас Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэдэг “Канчис ложистик”, “Адали инк”,“Төмөр туурай” гэх ХХК нь жолооч нарынхаа цалин хөлсийг өгөөгүй хоёр сар гаран болсны улмаас тус компанид ажилладаг 51 жолооч суулт зарлажээ.
Тэд Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үндсэн цалин болон эргэлтийн нэмэлт цалингаа сүүлийн хоёр сар аваагүйгээс гадна 40 хоногийн сул зогсолтын цалингаа авах хүсэлтэй байгаа аж.
Жолооч нарын хэлж буйгаар дээрх компаниуд нь хятад эзэдтэй гэх бөгөөд удаа дараа цалин хөлстэй холбоотой дарамт учруулдаг гэв. Тэд цалингаа аваагүйн улмаас гэртээ хариагүй хоёр сар орчим болж байгаа төдийгүй идэх хоолны мөнгөгүй болоод байгаагаа хэлж байв.
Энэ талаар жолооч нар “Баян зам” Үйлдвэрчний эвлэлийн хороонд гомдол мэдүүлж, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч өгөх талаар хүсэлт гаргасаны дагуу тус хорооноос дээрх компаниудад ажилчдын цалин хөлс өгөх талаар албан бичиг явуулж, гурван талт уулзалт хэлцээр хийхийг хүссэн боловч хариу өгөхгүй байгаа учир олон нийтийн сошиал сувгаар мэдээлэл хийж, тэмцлийн арга хэмжээ зохион байгуулахад хүрч суулт зарлаад байна.
Уг үйлдэл нь Хөдөлмөрийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа тогтоосон өдөр олгоно” гэж заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн сул зогсолтын үеийн цалин хөлсийг хуульд заасны дагуу өгөхгүй байгаа нь хууль зөрчсөн, ажилчдынхаа эрх ашгийг хохироосон үйлдэл болохыг “Баян зам” үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэлж, цаашид энэ талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол тээвэрчдийн ажил хаялт бусад эсэргүүцлийн арга хэмжээнээс үүсэх үр дагаварыг хууль зөрчиж тээвэрчдийг хохироосон компаниуд хүлээх болохыг анхааруулав.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ