“Баянзам” тээвэрчдийн холбооноос Өмнөговь аймгийн онцгой комисс болон Зам тээвэр хөгжлийн сайд Халтар нарт шаардлага хүргүүлжээ


“Баянзам” тээвэрчдийн холбооноос Өмнөговь аймгийн онцгой комисс болон Зам тээвэр хөгжлийн сайд Халтар нарт шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад:

-Гашуун сухайт боомт чиглэсэн ачаатай очерт байгаа машинуудад очерийн дагуу дугаар олгох. Өгсөн дугаарийн дагуу таталт хийх

-Очерийн дарааллаар хил гаргах, дугаар авсан ачаатай тээврийн хэрэгслүүдийг зогсоолд байршуулах.

-Тээврийн хэрэгслийг бусад ил задгай зогсоолийн жишиг доод үнэ тарифаар зогсоолд тавих, төлбөрийг хэн хариуцах талаар тээвэрчдийн төлөөлөл “Тайван зогсоол”-ын удирдлагатай зөвшилцөх, уулзалтыг зохион байгуулах

-Вакцинжуулалтанд хамрагдах жолооч нарын нэрс дарааллийг тодорхой болгож, вакцинд хамрагдах дараалал, зохион байгуулалтын талаар тээвэрчид, тээврийн компиануудыг мэдээллээр хангах зэрэг асуудлуудыг шаардаад байгаа юм.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ