Замын-Үүдийн боомтоор ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж эхэлжээ

УОК-ын Шуурхай штабаас хийсэн өчигдрийн мэдээллийн үеэр "Замын-Үүдэд ачаа тээвэр явуулахгүй байна. УОК-ын шийдвэр гарсан уу, хүнс, ачаа тээвэр хэзээ орж, гарах вэ?" гэх иргэдээс ирсэн асуултад Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга дараах хариултыг өгчээ.
Тэрбээр "Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан байгаа. Хятадын талтай тохиролцсоны дагуу дөрөвдүгээр сарын 7-ноос /өчигдрөөс/ 20 автомашиныг улсын хилээр шалган нэвтрүүлээд алба үйл ажиллагаа эхэлсэн. Хятадын талтай энэ тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна" гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ