Яг одоо УИХ-ын чуулганаар “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсч байна. Аж ахуй нэгжүүдийн ажлын байрыг дэмжихэд хоёр их наяд, орон сууцны ипотекийн хөтөлбөрт гурван их наяд, репо санхүүжилтэнд хоёр их наяд гэх зэргээр гаргах уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжиж байна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байна. Түүний өгч буй мэдээллээр эдийн засгаа сэргээх төлөвлөгөө нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж байна гэлээ. Тухайлбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 оны хоёрдугаар сарын байдлаар 1 их наяд 720.6 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны мөн үеэс 82 тэрбум төгрөгөөр илүү байна. Эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр ААН-үүдийн орлогын албан татвараар 469.3 тэрбум төгрөгт төсөвт төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 41 хувиар, НӨАТ-аар 711.1 тэрбум төгрөгт төсөвт төвлөрсөн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар тус, тус өссөн” гэв.