Хятадын анхны Хятад, Европыг холбосон төмөр замын экспресс нээгдэв

Хятадын анхны "Жан Жякөү-Шы Жяжуан-Европ" төмөр замын экспресс  04-р сарын 06-ны өдрийн 10 цаг 10 минутад Жан Жякөүгийн Ваньчуань дүүргээс хөдөлж, ОХУ-ын нийслэл Москва хотыг чиглэв. Энэ нь Жан Жякөү дэх Хятад-Европыг холбосон анхны галт тэрэг бөгөөд Жан Жякөү болон Европын хооронд эдийн засаг, худалдааны солилцооны шинэ үр ашигтай газрын замыг нээж өгч байгаа явдал болно. Мөн "+Шы Жяжуан-Европ" шугамыг 9 болгон өргөтгөсөн нь Шы Жяжуан олон улсын хуурай замын боомтын хувьд Бээжин-Тяньжинь-Хэбэйгийн Хятад-Европын галт тэрэгний угсралтын төвийг байгуулж, Хэбэй мужийн гадаад худалдааг чанартай хөгжүүлэхэд чухал арга хэмжээ болсон юм.

 "Жан Жякөү-Шы Жяжуан-Европ"-гийн анхны галт тэргэнд 110 стандартын чингэлэгтэй. Үүнд: ОХУ руу экспортолж буй автомашины сэлбэг хэрэгсэл болон бусад бараа бүтээгдэхүүн ачиж, ачааны жин 430 гаруй тонн байж, нийт 24 сая гаруй юанийн үнэтэй. Эрээн хот боомтоос Хятад-Европын төмөр замын буухиа замаар хөдөлж, 8800 км замыг туулж, 14 хоногийн дараа Москвад хүрэх төлөвтэй байна.

 Сүүлийн жилүүдэд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын хойд хэсгийн чухал худалдааны төв, чухал зангилаа хот болсон Жан Жякөү хотын онцлог аж үйлдвэрүүд тасралтгүй хөгжиж байна. Шы Жяжуан олон улсын хуурай замын боомт дахь Хятад-Европын төмөр замын буухиа замын хэвийн үйл ажиллагааны төв ба сувгийн давуу талуудын тусламжтайгаар Жан Жякөү болон Хэбэйгийн баруун хойд хэсэг зэрэг олон улсын ложистикийн сувгийн шинэ хувилбарыг бий болгож байна.

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Ардын Сайт
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ