Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-н буюу маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн "Улаан түвшин"-д шилжиж, хатуу хөл хорио тогтооно. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ. Хяналт шалгалт өнөөдрөөс эхэлж буй юм.Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын пэйж хуудас, и барим апп, 115 дугаарт хүлээн авна.



























