Залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулахгүй


Засгийн газар хоёр сарын үнэгүй фитнест 500 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ гэсэн мэдээлэл нийгэмд нилээд шүүмжлэл дагуулж шуугиан тариад байна.
Эдийн засгийн хямралтай эрүүл мэндийн хувьд ч асуудалтай байгаа энэ цаг үед ийм мөнгө зарцуулна гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тэгвэл энэ мэдээлэл худлаа ташаа мэдээлэл гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэлжээ. Тэрбээр "Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэж худлаа. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно" гэжээ. скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ