
Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг зогсолтгүй явуулахад онцгой үүрэгтэй цаг нь хаврын тариалалтын үе юм. Ковидын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед хаврын тариалалтын бэлтгэл ажлыг алдагдуулвал ирэх жилийн үр тарианы үйлдвэрлэлд муугаар нөлөөлөхөд хүрнэ. Энэ нь цаашлаад эдийн засгийн асар их хор уршиг дагуулах, энэ чиглэлийн үйлдвэрлэл импортоос хамаарах нөхцөл бүрдэж ч болох талтай.Тиймээс хаврын тариалалтын бэлтгэл ажлыг цаг алдалгүй хийх үүднээс энэ сарын 3-17-ныг хүртэл хөдөө орон нутагт ажиллаж байгаа 14 мянга орчим тариаланчийг вакцинжуулалтад бүрэн хамруулах төлөвлөгөөтэй ажил үргэлжилж байна.
Энэ жилийн хувьд 530 мянган га-д тариалалт хийхээс үр тариа, төмс, малын тэжээлийн тариалалтыг өмнөх жилийнхээс ахиу хэмжээгээр тариалахаар бэлтгэж эхлээд байгаа юм. Тодруулбал, 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 66.5 мянган га-д малын тэжээл 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ тариалах төлөвлөгөөтэй байгаа. Эндээс үр тариа 495.6 мянган тонн, 222 мянган тонн төмс, 116 мянган тонн хүнсний ногоо 170 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал 3.0 тонн жимс жимсгэнэ тус тус хураан авна гэж тооцжээ