Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан галт тэрэг замаасаа гарч, унажээ

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан галт тэрэг 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 16.40 цагт замаасаа гарч осолджээ.

Шаргын овоо зөрлөгийн ойролцоо гарсан ослоор арав гаруй вагон замаас гарч гурав нь унажээ. Осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тодруулахаар төмөр замын мэргэжилтнүүд болон цагдаагийн албан хаагчид Замын-Үүдэд ажиллаж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ