О.Цогтгэрэл: Украиныг дэмжсэн мэдэгдлийг анх би гаргаж байсан...

О.Цогтгэрэл: Украиныг дэмжсэн мэдэгдлийг анх би гаргаж байсан...

 

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Нэг Монгол" хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар тайлбар хийн, "Ардчилсан нам дотор хөдөлгөөн үүсгээд, тэр нь ягаад "Нэг Монгол" гэдэг нэртэй юм бэ? Ямар зорилготой юм бэ? гэдэг таамгууд байх шиг байна. Зарим хүмүүс үүнийг мушгисан ч зүйл гарлаа.
 
 
Энэ хөдөлгөөний зорилго нь АН-аа бүтэн болгох, сонгогдсон намын даргад итгэл өгч, бүрэн дүүрэн ажиллуулах, хамгийн гол нь нэг баг болж ажиллая гэдэг зорилготой. Зарим хүмүүс "Нэгдмэл Орос" гэдэг намтай, Оростой холбож тайлбарлаад байна.
 
 
Үүн дээр өөрийн зүгээс тайлбар хийхэд би АН-ын даргаар сонгогдоод, батламжлагдаагүй ажиллаж байх үед буюу 2022 оны 02 сарын сүүлээр ОХУ, Украины дайн эхэлж байсан. Монгол байтугай дэлхий нийтээрээ буруу зөвийн тухай дуугарах хэцүү үед буюу
 
 
дайн эхлээд 3,4-хөн хонож байхад 2022 оны 02 сарын 28-ны өдөр дайн түрэмгийлэл үйлдэж байгаа улсын буруу. Бид Украины ард түмний талд байх ёстой, Ардчилсан намын, ардчиллынхны үзэл бодол ч ийм байх ёстой гэдэг мэдэгдлийг анх хийж байсан.
 
 
Тухайн үед нийт хариу үйлдлийн бараг 95 хувь нь Орос ах нарыг муулдаг хэн бэ? гэх мэтээр эсрэг байр суурь илэрхийлж байсан. Одоо нөхцөл байдал өөр болсон гэдгийг бүгд харж байна." гэв.
 
 
М.Чой
https://sonin.mn/news/enews/138655
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ