Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар уулзав

Саяхан Хятадын Гадаад харилцааны сайд Чинь Ган БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Бээжин хотод уулзаж хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд Чинь Ган:

- Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Хоёр орны харилцааг Хятад улс стратегийн өндөр түвшинд, алсын хараатай авч үзэж ирсэн бөгөөд хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, хоёр талын язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй аливаа асуудлаар нэг нэгнээ харилцан дэмжиж ажиллахад бэлэн байна. Түүнчлэн улс төрийн итгэлцэл, ард түмний найрамдлыг тасралтгүй бэхжүүлж, хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэн, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, уул уурхай, дэд бүтцийн холболт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, бие биедээ туслан, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрсэн хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад бэлэн байна гэсэн байна.

   Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

- Монгол, Хятадын харилцаа нь бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэсэн, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, харилцан ашигтай, хамтдаа амжилтанд хүрэх зарчимд үндэслэгддэг. Хятад улстай тогтвортой, найрсаг, бүх талын хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монголын тал “Нэг Хятад”-ын зарчмыг баримталж, Тайвань, Хонконг, Төвөдтэй холбоотой асуудал бол Хятадын дотоод үйл хэрэг гэж үздэг бөгөөд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг өндрөөр үнэлэн дэмжиж байна. Хятадын талтай хамтран ажиллаж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны харилцаанд шинэ агуулга нэмэрлэж, хоёр орны харилцааг бүс нутгийн үлгэр жишээ болгон хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ. 

   Хоёр тал элсэн шуурганаас урьдчилан сэргийлэхэд эрчимтэй хамтран ажиллаж, тогтвортой хөгжлийг ахиулах талаар тохиролцоонд хүрчээ. Мөн түүний зэрэгцээ анхаарал татсан олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: ХОУР
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ