“SXCoal” мэдээлснээр 2021 онд БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл өсөх төлөвтэй бөгөөд эрэлт 565 сая тонн хүрч өснө гэж тооцоолжээ.
Ингэснээр нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй байдалд хүрч, хомсдол үүснэ гэж үзэж байгаа юм байна.
Импорт буурснаар 2021 онд БНХАУ-ын уурхайнууд олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвтэй гэдгийг онцолсон байна. Тодруулбал: БНХАУ-ын уурхайнуудын дотооддоо нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны дүнгээс 3.7 хувиар өсөж, 503 сая тонн хүрнэ гэжээ.