ЭТТ: Хүсэлт гаргасан бүх тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгож хүрэлцэхгүй учраас хувь тэнцүүлэн олгодог

ЭТТ: Хүсэлт гаргасан бүх тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгож хүрэлцэхгүй учраас хувь тэнцүүлэн олгодог

 

Тээвэрчдийн төлөөлөл нүүрс тээврийн “С” зөвшөөрлийг олон машинтай гаднын  компаниудад олгодог гэх мэдээлэл хийсэнтэй холбогдуулан  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу тайлбар хийв. 

2023 оны нэгдүгээр улиралд 10 мянга, хоёрдугаар улиралд 11 мянга, гуравдугаар улиралд 14 мянган “С”  зөвшөөрлийн хүсэлт ирүүлсэн. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг улиралд 4,680 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгох боломжтой.

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан бүх тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгож хүрэлцэхгүй учраас хувь тэнцүүлэн олгодог.

Ингэснээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн  давуу эрх олгохгүйгээр тэгш хуваарилалт хийдэг. Мөн зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, тээврийн хэрэгслийн бүх мэдээллийг ett.mn сайтад нээлттэй, ил тод байршуулдаг гэлээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ