Л.Гантөмөр Х.Баттулгыг бус С.Эрдэнийг зөвлөхөөрөө сонгожээ

Л.Гантөмөр Х.Баттулгыг бус С.Эрдэнийг зөвлөхөөрөө сонгожээ

 

2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан АН-ын их хурлаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг  Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу явагдсан байна гэж үзэж, түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр, хоёр ХЭГ-тай болоод байсан тус намын хуваагдал дууссан билээ.

Үүнээс хойш Л.Гантөмөр Х.Баттулгын гэх талаас гэрчилгээ, намын байраа, С.Эрдэнийн гэх талаас намын тамгаа тус тус авсан юм.

Тамгатай, байртай, гэрчилгээтэй болсон АН-ын дарга Л.Гантөмөр үүнээс хойшхи дийлэнхи хугацааг намын гишүүдтэй уулзах, тэднийгээ идэвхжүүлэх ажилд зарцуулсан ба саяхнаас өөртэй нь хамтран ажиллах намын удирдах албан тушаалтнуудыг томилж эхлээд буй.

Ингэхдээ аль болох бүх фракцийн ашиг сонирхлыг тусгаж буй гэх агаад иймээс ч АН 15 дэд даргатай болсон юм. 

Гэхдээ түүний бүх фракцийн ашиг сонирхлыг хангаж буй гэдэг нь ерөнхий тайлбар бөгөөд яг нарийндаа бол Ц.Элбэгдорж талынхныг гол албан тушаалууд дээр тавьж, Х.Баттулгын талыг шахах бодлого баримталж буй аж.

АН-ын Тэргүүн Дэд Даргад гэхэд л Х.Баттулгын талаас С.Ганбаатарыг, Ц.Элбэгдоржийн талаас С.Баярцогтыг сойж байсан юм. Үр дүн нь С.Баярцогтын талд гарсан. Тэр бүү хэл намын удирдах зөвлөлөө даргалах, УИХ-ын 2024 оны сонгуульд сурталчилгааны кампанит ажил удирдах ажлыг ч АН-ын Тэргүүн Дэд Дарга болсон түүнд найр тавьж өгсөн. Л.Гантөмөр С.Эрдэнийг ч хоосон үлдээгээгүй бөгөөд түүнийг саяхан АН-ын даргын зөвлөхөөр томилжээ.

МоАХ талаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргын ахлах зөвлөхөөр томилуулах санал гаргасан аж. Гэвч Л.Гантөмөр С.Ганбаатарыг биш С.Баярцогтыг сонгосон шигээ мөн л Х.Баттулгыг бус С.Эрдэнийг сонгосон нь зөв гэж үзсэн бололтой.

 

Э.Мягмар

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ