2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмэгдүүлэхэд ₮881 тэрбумыг зарцуулахаар тооцсон байна

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмэгдүүлэхэд ₮881 тэрбумыг зарцуулахаар тооцсон байна

 

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцууллаа.

Ирэх онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс иргэдийн орлогыг инфляцтай уялдуулж 10% нэмэгдүүлэх гэж буйг яамны зүгээс онцлов. 

Тодруулбал цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцжээ. Үүнд 881.4 мянган хүн хамрагдах бөгөөд шаардагдах төсөв нь 881 тэрбум төгрөг гэж үзсэн байна.

2024 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн ээлжит сонгууль болно. Эдгээр сонгуулийн зардалд нийт 72.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг, орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тооцжээ.

Түүнчлэн

  • 2024 оны олимпод Монголын баг тамирчид оролцоход 22.6 тэрбум төгрөг,
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөн олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтэд 9.2 тэрбум төгрөг
  • Геологи, хайгуул судалгааны зардал 40 тэрбум төгрөг зэргээр 2024 онд зарцуулах нэг удаагийн арга хэмжээнүүдэд нийт 232.7 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

зураг

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ