Шуурхай зар сонинд аавыгаа 3 сая төгрөгөөр зарна гэсэн зар тавьжээ


Хүнд эцэг эхээс илүү эрхэм нандин хүн гэж үгүй билээ. Ээж аавтай хүн энэ хорвоогийн хамгийн баян хамгийн жаргалтай хүн байдаг. Гэтэл энэ цаг үеийн ороо бусгаа байдлаас болж төрсөн аавыгаа зарна гэсэн зар сонины хуудсан тавигджээ.

Тодруулбал, Монголын өдөр тутмын шуурхай сонин болох "Шуурхай зар" сонинд "Аав зарна" гэж зар тавьжээ. Зар тавиулсан этгээд "Аавыгаа асарч чадахгүй тул зарна. Элдэв өвчингүй. Үнэ гурван сая төгрөг" гэж бичээд утасны дугаараа тавьжээ.

Үүнийг тодруулахаар дугаар руу залгахад нэгэн эрэгтэй хүн утсаа авсан бөгөөд "Аавыгаа зарах юмуу, худалдаж авъя" гэтэл ямар нэгэн хариу өгөлгүй утсаа салгасан юм. 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ