Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг үе шаттайгаар нээх ажлыг зохион байгуулж эхлээд байгаа билээ. Нийслэлийн хэмжээнд 89 чиглэлээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үлдсэн байгууллагын үйл ажиллагааг өчигдрөөс эхлэн нээсэн юм. Тэгвэл өнөөдрөөс буюу тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүдийг нээлээ.
Ингэхдээ дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан, Covid-19 халдвараар өвчилж эдгэсэн тухай эрүүл мэндийн байгуулагаас магадлагаа авсан ажилтан, түрээслэгчдийг ажиллуулах юм. Түүнчлэн аппликэйшнээр QR код уншуулан, халдварын эсрэг бүрэн тун авсан эсэх, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй болохыг шалгаж, нэвтрүүлнэ гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн. Энэ хүрээнд автотехникийн томоохонд тооцогдох Өгөөмөр, Да хүрээ, Сутайн буянт захууд нээгдээд байна.