“Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийн хүсэлт хүлээн авч байна


Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд ХААН Банк хамтран ажиллаж, “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” буюу ноолуур бэлтгэл, хаврын тариалалт, малчдыг дэмжих зээлийн хүсэлтийг орон даяар байрлах салбар нэгжээрээ дамжуулан хүлээн авч байна.

Засгийн газраас тус зээлд нийт 500 тэрбум төгрөг төсөвлөснөөс хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжихэд 200 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж буй бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгох юм. Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон иргэдэд зориулан ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох юм байна. 

Хаврын тариалалтын зээл

Манай тээвэрчдийн тодорхой хувь газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг. Тиймээс ургац тариалалттай холбогдох зээлийн төрлийг онцгойлон танилцуулж байна.

Тухайн зээлийг газар тариалангийн бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулан иргэн, аж ахуйн нэгжид олгох юм.

Зээл олгох хугацаа: 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал
Зээлийн хугацаа: 12 хүртэл сар (Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 6 хүртэл сар)
Зээлийн хэмжээг дараах байдлаар тогтооно. Үүнд:
  • Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчдэд 1 га тутамд 400.0 мянган төгрөг;
  • Төмс хүнсний ногоо тариалагчдад 1 га тутамд 2.5 сая төгрөг;
  • Жимс жимсгэнэ тариалагчдад 1 га тутамд 3.5 сая төгрөг;
  • Зуны хүлэмжид тариалагчдад 1м2 тутамд 15.0 мянган төгрөг;
  • Өвлийн хүлэмжид тариалагчдад 1м2 тутамд 40.0 мянган төгрөг;
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зээл авах боломжтой жагсаалтанд орсон байх;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • Өөрийн эзэмшлийн болон түрээсийн газартай байх (Газрын гэрчилгээ болон түрээсийн гэрээтэй байх);
  • Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчдэд 1 га талбайгаас дээш байх;
  • Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах талбай 0.1 га талбайгаас дээш байх;
  • Өвөл, зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30м2 талбайгаас дээш байх;
  • Зээлийг бэлэн бусаар зарцуулахыг зөвшөөрсөн байх;
  • Зээлийг зориулалт бусаар буюу газар тариалан эрхлэлтээс бусад зориулалтаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд зээлдэгч зээл, хүүгийн хөнгөлөлтийг буцаан төлөхийг зөвшөөрсөн байх;
  • Бусад шаардлага;
Анхаарах зүйлс:
  • Зээлдэгч зээл төлөлтийг 90-ээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үед зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд зээлийн хүүний хөнгөлөлтийг тус тус олгохгүй бөгөөд зээлийн хүү нь жилийн 19.8 /сарын 1.65%/ хувиар тооцогдоно.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ