Хөгжлийн банкны хуучин удирдлагууд ялаа эдлэхээр боллоо

 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга  асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ.  Ингэснээр тэд давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг эдлэхээр болов.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад хоёр жил хорих ял, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарт 20 сая төгрөгөөр торгох ял оноосон нь ийн хэвээр үлдлээ. 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сард тэдэнд холбогдох хэргийг дахиж хэлэлцээд, Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Улмаар Н.Мөнхбатын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасаж, мөн хугацаагаар хорих ял оноосон. Харин Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан, мөн хугацаагаар хорих ял шийтгэсэн юм.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ