Nissan компани дампуурлын ирмэгт тулжээ

Nissan компани дампуурлын ирмэгт тулжээ

 

Урьдчилсан тооцоогоор Nissan  компанийн ашиг орлого энэ жил 3.5 дахин буурч, 3.23 тэрбум доллараас 972 сая доллар хүртэл буурах төлөвтэй байна. Хэрэв компани нэг жилийн дотор томоохон хөрөнгө оруулагч олохгүй бол дампуурч магадгүй тухай Financial Times мэдээллээ. 

"90 гаруй жилийн түүхтэй компанийн хувьд байдал үнэхээр муу байна. Бид тэсэж үлдэхэд 12 эсвэл 14 сар үлдлээ" гэж концернийн шилдэг менежерүүдийн нэг хэлжээ.

Борлуулалт буурсанаас гадна тус брэндийн Renault компанитай байгуулсан нэгдэлд зөрөлдөөн үүссэннь орлого хомсдоход голчлон нөлөөлж буй. Renault эхний ээлжид тус нэгдэлд өөрийн эзлэх хувиа 40-45 хувиар буулгахаар төлөвлөж байгаа аж. 

Nissan ойрын хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20 хувиар багасган 9000 орчим ажилтнаа цомхотгохоо зарлалаа.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ